-"Дуулиан-2020" тэмцээнд оролцож байгаа Баянзүрх дүүргийн өсвөрийн хөлбөмбөгчдийн 14 тоглолт боллоо.–
9 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа "Дуулиан 2020" тэмцээнд Нийслэл хотын 9 дүүргийн сургуулийн өсвөрийн хөлбөмбөгчид оролцож байна. Энэ удаагийн тэмцээнд нийслэлийн Сонгино-Хайрхан, Баянзүрх дүүргээс хамгийн олон сургуулийн тамирчид оролцож байгаагаас ням гаригт(11.16) Баянзүрх дүүрэгт л гэхэд нийт 5 сургууль дээр 14 тоглолт болжээ.
Охидын 3 насны ангилалын тоглолт болсноос 15 насны ангилалд 85-р сургуулийн баг 92-р сургуулийн 2-р багтай тоглож 4:1-ийн харьцаатай 85-р сургуулийн баг, 17 насны ангилалд 92-р сургуулийн 1-р баг Амгалан багтай тоглож 5:4-ийн харьцаатай 92-р сургуулийн баг, 13 хүртэлх насны ангилалд 33-р сургуулийн баг 85-р сургуулийн охидын багтай тоглож 3:0-ийн харьцаатай 85-р сургуулийн баг тус тус хожсон байна. Мөн охидын 15 насны ангилалд 33-р сургуулийн баг 79-р сургуулийн багтай тоглож 2:1-ийн харьцаатай 33-р сургуулийн охидын багийн ялалтаар өндөрсөн байна.
Хөвгүүдийн 15 насны ангилалд 92-р сургуулийн баг 85-р сургуулийн багтай тоглож 8:0-ийн харьцаатай өрсөлдөгчөө 92-р сургуулийн баг буулган авсан бол уг сургуулийн 11 хүртэлх насны баг ШМ-2 багийг 5:0-ээр, 13 хүртэлх насны 92-р сургуулийн 2 баг хоорондоо тоглож 2:3-ийн харьцаатай 92-р сургуулийн 2-р багийн ялалтаар тус тус тоглолт өндөрлөсөн байна. Энэ өдөр 84-р сургуулийн 2 насны баг тамирчид ялалт байгуулсан байна. Тухайлбал, 17 хүртэлх насны хөвгүүдийн баг Эрэл сургуулийн багтай тоглож, 10:6-аар, 13 хүртэлх насны баг Амгалан багийг 1:7-оор тус тус хожжээ. Ирэх долоо хоногт тус дүүргийн 9 сургууль дээр нийт 26 тоглолт болохоор төлөвлөгдөөд байгаа юм байна.
Эх сурвалж: http://likenews.ml