Их Британи Иракаас цэргээ бүрэн гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Их Британи Иракаас цэргээ бүрэн гаргажээ

Их Британи зэвсэгт хүчнээ Иракаас бүрэн татаж дуусгасан тухай Agence France-Presse мэдээлж байна.
Британийн цэрэг TELIC ажиллагааны хүрээнд Иракт цэргээ оруулан, үүргээ гүйцэтгэсэн учир 2009 онд татаж гуравдугаар сарын 31-нээс татаж эхэлсэн юм.
2011 оны тавдугаар сард Иракт зөвхөн усан цэргийнхний сургагч тэнгисийн флотынхон үлдсэн. Харин тэд одоо ажиллагаагаа дуусаад Иракаас явжээ.
Энэ мэдээллийг Иракийн Засгийн газрын төлөөлөгч Али аль-Даббах баталж “Одоо Иракт Британийн ганц ч цэрэг үлдээгүй” гэж хэлжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж