МХБХ-ны салбар зөвлөлүүдийн уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2014.11.19-нд нийтлэгдсэн

МХБХ-ны салбар зөвлөлүүдийн уулзалт боллоо

МХБХ-ны салбар зөвлөлүүдийн уулзалт зөвлөлгөөн 2014 оны 11-р сарын 08-нд Дорноговь аймгийн Сайншанд  хотод болж, нийт 16 аймгийн 32 төлөөлөгч оролцлоо. Уг уулзалтын зорилго нь 11-р сарын 22-нд болох МХБХ-ны Ээлжит Бус Их Хурлаар хэлэлцэх МХБХ-ны шинэчилсэн дүрмийн төслийг танилцуулж, цаашид орон нутгийн салбар зөвлөлүүдтэй хамтарч ажиллах тал дээр санал бодлоо солилцсон юм.
 
Түүнчлэн тус уулзалтын үеэр Сайншанд хотод хиймэл зүлгэн хөлбөмбөгийн талбай ашиглалтанд орж, нээлтийн ёслолын арга хэмжээ болсон бөгөөд тус арга хэмжээнд МХБХ-ны удирдлагууд ба 16 аймгийн төлөөлөгчид оролцон өөр хоорондоо туршлага солилцсон үр дүнтэй уулзалт зөвлөлгөөн болж өндөрлөлөө.
 
 
 
 
Эх сурвалж: www.the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж