Салхины эрчим хүчээр хотыг хангажээ

Хуучирсан мэдээ: 2014.11.19-нд нийтлэгдсэн

Салхины эрчим хүчээр хотыг хангажээ

Шотландын салхины эрчим хүч ойролцоогоор 982 мянга 842 мегаватт-цагийн цахилгаан үйлдвэрлэж байгаа нь тус орны бүх  орон сууцны цахилгааны хэрэглээний 126%-тай тэнцэхээр байгаа ажээ.

Өнөөдөр сэргээгдэх эрчим хүч нь Шотландын эрчим хүчний хэрэглээний гуравны нэгийг үйлдвэрлэж байна. Тус орны Засгийн газар 2020 он гэхэд бүх улсынхаа цахилгааны  хэрэгцээг  сэргээгдэх эрчим хүчээр хангахаар төлөвлөөд байгаа ажээ. Үүнийг хийж бүтээхийн тулд 46 тэрбум фунт стерлинг шаардлагатай.

Дэлхийн онгон байгалийн сангийн Шотландын салбарын захирал Ланг Банкс хэлэхдээ, атомын цахилгаан станцууд хаагдаж байгаа үед Шотландын нар, салхи нь орон байрнуудад гэрэл гэгээг авчирч байна гэлээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж