Молдав 2015 онд ЕХ-нд элсэх хүсэлтээ гаргана

Хуучирсан мэдээ: 2014.11.19-нд нийтлэгдсэн

Молдав 2015 онд ЕХ-нд элсэх хүсэлтээ гаргана

ИТАР-ТАСС/ Вадим Денисов

 

Молдав Европын холбоонд элсэх өрөгдлөө 2015 онд гаргах гэнэ. Энэ тухай тус орны ерөнхийлөгч Николай Тимофти Австрийн ерөнхийлөгч Хайнц Фишерын хамт Кишинев хотноо хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

 

"Элсэх нэр дэвшигч орон гэсэн статус нь төрийн шинэчлэлийн үйл ажиллагааг хурдасгахаас гадна манай орны аюулгүй байдлын ажиллагааг нэмэгдүүлнэ” гэж Тимофти хэлжээ. Тэрээр  тус оронд  хөгжлийн өөр зам байхгүй гэдэгт итгэлтэй байна. Хамтын хүчээр бид Молдавыг Европын стандартад ойртуулна хэмээн ерөнхийлөгч хэлжээ.

 

Сүүлчийн олон нийтийн судалгаануудаар ЕХ-той  интеграцлахыг  дэмжигчдийн тоо буурсан байгаа ажээ.  Үүнээс үүдэн Европын талыг баригч эрх баригч эвслийн намууд энэ сарын 30-ны сонгуулиар ялна гэсэн магадлал буурч байгааг шинжээчид хэлж байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж