Какүрюү М.Ананд башёг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2014.11.19-нд нийтлэгдсэн

Какүрюү М.Ананд башёг тэргүүлж байна

Кюүшюү башёг ёкозүна Какүрюү М.Ананд 10 даваатай ганцаараа тэргүүлж байна.-

Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн Японы Фүкүока хотноо үргэлжилж байна. Кюүшюү башёгийн 10 дахь өдөр буюу өчигдрийн барилдаанд ёкозүна Хакүхо сэкивакэ Аойямаг, ёкозүна Харүмафүжи озэки Кисэносатог давсан. Тэмцээнийг тэргүүлж буй ёкозүна Какүрюү М.Ананд нутгийн бөх  Тэрүнофүжигоор 10 дахь даваагаа авч тэргүүлэгчийн байраа алдсангүй. Түүний араас ёкозүна Хакүхо 9 даваатай удаалж байгаа бол ёкозүна Харүмафүжи, озэки Кисэносато, М-11 Кёкүтэнхо Н.Цэвэгням, М-8 Точиношин нар 8 даваатай нэхэж явна.

Өнөөдөр ёкозүна Хакүхо озэки Гоэйдотой, ёкозүна Харүмафүжи сэкивакэ Аойяматай барилдана. Харин башёг тэргүүлж буй ёкозүна Какүрюү озэки Кисэносатотой барилдахаар оноолт таарчээ. Мөн сэкивакэ Ичиножёо А.Ичинноров Тоёохибикитэй, олон олон рекорд тогтоож буй Кёкүтэнхо Н.Цэвэгням адил 8 даваатай яваа Точиношинтэй барилдах юм. 

Монголын бөхчүүдээс: (10 өдрийн дараах байдлаар)

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 9-1

Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 8-2

Ёкозүна Какүрюү М.Ананд 10-0

Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 5-5

М-3 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-6

М-10 Тамаваши Б.Мөнх-Оргил 4-6

М-11 Кёкүтэнхо Н.Цэвэгням 8-2

М-13 Таканоива А.Баасандорж 3-7

M-13 Араваши Э.Дөлгөөн 7-3

М-15 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 5-5 гэсэн амжилттай явна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж