Английн алдарт "Манчестер Юнайтед" клуб "Байерн"-ы жигүүрийн хагас хамгаалагч Жжердан Шакирид энэ өвлийн солилцоо наймааны цонхоор санал хүргүүлэх гэнэ. Тэд 23 настай Швейцари залуугийн төлөө 18 сая евро санал болгох аж. Шакиригийн хувьд өнгөрсөн ДАШТ-ий үеэр Швейцарийн шигшээ багийн хамт өөрийгөө бүрэн таниулсан юм.
Гэвч "Байерн"-д түүний байрлал дээр тоглодог олон шилдэг тоглогчид байгаа учир төдийлөн гараанд гарч чадахгүй байгаа юм. Тэрбээр анх 2012 онд "Байерн" газардсан бөгөөд дөрвөн жилийн гэрээтэй аж. Түүнийг мөн "Ливерпүүл" клуб авахаар санаархаж байгаа юм.
Эх сурвалж: www.mminfo.mn