Их хэмжээний хаш чулуу хураажээ

Хуучирсан мэдээ: 2014.11.18-нд нийтлэгдсэн

Их хэмжээний хаш чулуу хураажээ

Фото: Благовещенскийн гааль

Бурядын хүчнийхэн хууль бусаар 25 сая рублийн үнэтэй хаш олборлосон гэмт хэргийн бүлгийн 40 хүнийг хорин саатуулав. Баривчлагдсан хүмүүс нь хашийн ордод хүний амь  хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа гэнэ.

Оросын хамгийн үнэтэйд тооцогддог хаш чулууны  нөөцийн  90 хувь нь  Бурядад байдаг ажээ. Тэнд жилдээ 270 тонн хаш чулуу олборлодог. Энэ салбар  сүүлийн үед гэмт хэргийн бай болсон бөгөөд цагдаагийнхан жил бүр хэдэн арван тонн хаш хураадаг ажээ. Хаш чулуунуудыг  Хятадад гарган чанараас нь болоод 100-1000 ам.доллараар зардаг байна.

Дотоод хэргийн яамны мэдээгээр, эдгээр баривчлагдсан хүмүүс Окины районы Улаан хадын ордод хууль бус олборлолт  хийдэг байна. Уг ордоос таван эксватор, квадроцикл, мөн олборлолтын багаж төхөөрөмжийг хураажээ. Нийтдээ таван тонн гаруй хаш хураажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж