“Хонда” үйлдвэрүүдээ түр хаана

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

“Хонда” үйлдвэрүүдээ түр хаана

Японы “Хонда” автомашины үйлдвэрлэгчид  ирэх зургадугаар сард 14 хоног үйлдвэрлэлээ түр зогсоох болсноо мэдэгджээ. Өнгөрсөн гуравдугаар сард болсон газар хөдлөлтийн гамшгаас үүдэлтэй туслах эд ангийн хомсдол одоо ч арилаагүй байгаа ажээ. Тиймээс  “Хонда” ирэх зургадугаар сард үйлдвэрээ арав хоног, наймдугаар сард гурав хоног зогсоох ажээ.  Түүнээс гадна “Saitama” болон “Suzuka” автомашины үйлдвэр, “Hamamatsu” мотоциклийн үйлдвэр мөн 14 хоног үйлдвэрлэлээ түр зогсоох юм байна. 

“Honda” автомашины туслах эд ангийн нийлүүлэлт хэвийн болоход ажилчдаа илүү цагаар ажиллахыг зөвшөөрөх гэж мэдэгджээ.  Японы газар хөдлөлтийн гамшиг автомашин үйлдвэрлэгчид ялангуяа “Хонда”-гийн туслах эд ангийн  үйлдвэрт багагүй хохирол учруулсан юм. “Хонда” жилийн эцэс хүртэл үйлдвэрлэл нь хэвийн ажиллагаанд орохгүй гэж таамаглаж буй ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж