&#34Денвер Наггетс&#34 баг &#34Кавалерс&#34-ыг талбайд нь хожлоо

Хуучирсан мэдээ: 2014.11.18-нд нийтлэгдсэн

&#34Денвер Наггетс&#34 баг &#34Кавалерс&#34-ыг талбайд нь хожлоо

Өнөөдөр НБА-гийн талбайд 9 тоглолт боллоо. Өчигдөр "Нью-Иорк Никс" олон онооны зөрүүтэй хожигдсон "Денвер Наггетс" өнөөдөр "Клевленд Кавалерс" талбайд зочлон тоглолоо.

Тоглолтын эхний үед талбайн эзэд хоёр онооны зөрүүгээр илүүрхсэн ч үлдсэн гурван үед харин зочин баг давамгайлж 106-97 харьцаагаар Кавалерс дөрөв дэх хожигдлоо амслаа. Тус тоглолтод Тэй Лавсан 24 оноо, 12 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Аррон Аффола 23 оноог авч тусаосан бол эсрэг багаас Леброн Жеймс 22 оноо, Кэвин Лов, Кари Ирвинг, Дион Уэйтэрс нар тус бүр 20 оноог авсан ч бусад нар нь нийлээд 15 оноог авч талбай дээрээ хоёр дахь ялагдлаа хүлээсэн байна.

Бусад тоглолтууд
Даллас Мавирекс 107-80 Шарлот Хорнетс
Денвер Наггетс 106-97 Клевленд Кавалерс
Финикс Санс 118-114 Бостон Селтикс
Миами Хит 95-83 Бруклин Нетс
Орлондо Межик 107-93 Детройт Пистонс
Хьюстон Рокетс 93-119 Мемфис Гриззлис
Филадельфи 76 75-100 Сан Антони Спөрс
Нью Орлейн Паликанс Портленд Трэйл Блэйзэрс
Чикаго Буллз Лос Анжелес Клиппэрс шууд үзэх бол

Эх сурвалж:www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж