Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газар /ИХШХГ/-т улсаас жилдээ 25-26 тэрбум төгрөг төсөвлөдөг бөгөөд тус газар үйл ажиллагааныхаа орлогоос зардлаа бүрэн нөхдөг гэсэн мэдээлэл тарсан юм. Үүнээс харахад үйл ажиллагааныхаа зардлыг бүрэн шийдчихдэг газарт төсвөөс олгосон хөрөнгийг чухам юунд зарцуулдаг нь тодорхой бус байгаа юм.Тиймээс бид энэ талаар ИХШХГ -ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодрууллаа.
“Манай газар 100 хувь улсын төсвөөр санхүүждэг. 2014 онд улсын төсвөөс 7.4 тэрбум төгрөгийн санхүүжилт өгсөн. Харин улсын тэмдэгтийн хураамж, хүү торгуулийн орлогоор жилд 10-11 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. Үүнээс хуулийн дагуу нэг ч төгрөгийг байгууллагад зардаггүй” гэсэн хариултыг өглөө.
Л.ЦОГ