Харвард Ази оюутнуудыг ялгаварласан уу?

Хуучирсан мэдээ: 2014.11.18-нд нийтлэгдсэн

Харвард Ази оюутнуудыг ялгаварласан уу?

 

Дэлхийд нэр хүндтэй Харвард, Хойд Каролинагийн их сургуулиуд арьс өнгөөр ялгаварлах үзлээр Ази оюутнуудад хандсан гэх хэрэгт шүүхэд дуудагджээ. Оюутнуудын шударга элсэлтийг дэмжих /Students for Fair Admissions Inc/ төрийн бус байгууллагаас явуулсан судалгаагаар дээрх их сургуулиуд Ази гаралтай оюутнуудыг элсүүлэхдээ хууль бусаар хязгаарлалт тогтоосон байж болох аж. Харвард болон Хойд Каролинагийн их сургуулиуд сурлагын өндөр амжилт гаргадаг Ази гаралтай оюутнуудын элсэх өргөдөлд голдуу татгалзсан хариу өгсөн гэнэ.

 

Харвардын их сургууль өмнө нь 1920-иод оны үед элсэгчдэд квот тогтоох замаар еврей оюутнуудын тоог хязгаарлах оролдлого хийж байсан аж.

Эх сурвалж: Bloomberg

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж