Фото: AFP
Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын Дээд комиссар Федерика Могерини зүүн Украины сөргөлдөөний улс төрийн зохицуулалтын зуучлагч болж магадгүй тухай “Премьер” радио станц мэдээлсэн байв.
“Федерика Могерини өөрөө Европын холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарт хандан Орос, Украины хоорондын сөргөлдөөнийг зохицуулах зуучлагчийн эрхийг өгөхийг хүсэх болно” гэж сонины тоймд өгүүлжээ.
Эхлээд Могерини Украины Гадаад хэргийн сайд Павел Климкинтэй уулзсан байлаа. ЕХ-ны 28 орны Гадаад хэргийн сайд нар Брюссельд арваннэгдүгээр сарын 17-нд уулзахдаа өөрсдийн “салан тусгаарлагчид” гэж үздэг зүүн Украины өөрийгөө зарлан тунхагласан ард улсуудын албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авах талаар тохиролцоод хоригт хамрагдах хүмүүсийн жагсаалт гаргахыг зохих албадад даалгажээ.
Тэд нар Крымыг Орост нэгтгэснийг цаашид хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн байна. Харин Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах талаар ярилцсангүй.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР