УИХ-ын Р.Амаржаргал АН-ын бүлгээс олонхын дэмжлэг авч Ерөнхий сайдад нэр дэвшсэн ч ҮЗХ-ны гишүүдийн саналаар 12 хүний зөрүүтэй ялагдал хүлээгээд байгаа. Эдийн засгийн хямралаас улс орноо гэтэлгэх мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн Р.Амаржаргал Ч.Сайханбилэгийг дэмжинэ гэдгээ өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо илэрхийлсэн. Тэрбээр Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ажиллах санал тавьбал хүлээж авах уу гэсэн сэтгүүлчийн асуултад "Н.Алтанхуягийн Засгийн газарт орж ажиллахгүй" гэж хариуллаа.
С.ОТГОН