Ёкозүна Харүмафүжи озэки Кисэносатотай барилдана

Хуучирсан мэдээ: 2014.11.18-нд нийтлэгдсэн

Ёкозүна Харүмафүжи озэки Кисэносатотай барилдана

Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн Японы Фүкүока хотноо үргэлжилж байна. Кюүшюү башёгийн 10 дахь өдөр буюу өнөөдрийн барилдаанд ёкозүна Хакүхо сэкивакэ Аойяматай, ёкозүна Харүмафүжи озэки Кисэносатотай барилдана. Мөн тэмцээнийг тэргүүлж буй ёкозүна Какүрюү нутгийн бөх Тэрүнофүжитой, 4 даваатай башёг үргэлжлүүлж буй сэкивакэ Ичиножёо А.Ичинноров М-1-ээс барилдаж буй Аминишикитэй, Кёкүтэнхо Жёокорюүтэй барилдах юм.

Тэмцээнийг 9 өдрийн дараах байдлаар ёкозүна Какүрюү М.Ананд 100 хувийн амжилттай тэргүүлсэн хэвээр байгаа бол ёкозүна Хакүхо М.Даваажаргал, озэки Кисэносато, Кёкүтэнхо Н.Цэвэгням нар 8 даваа, нэг унаатай удаалж байна.

Монголын бөхчүүдээс: (9 өдрийн дараах байдлаар)

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 8-1

Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 7-2

Ёкозүна Какүрюү М.Ананд 9-0

Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 4-5

М-3 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-5

М-10 Тамаваши Б.Мөнх-Оргил 4-5

М-11 Кёкүтэнхо Н.Цэвэгням 8-1

М-13 Таканоива А.Баасандорж 2-7

M-13 Араваши Э.Дөлгөөн 6-3

М-15 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 4-5 гэсэн амжилттай явна.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж