АТГ-ын газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас, Тамгын хэлтсийн дарга Г.Бадарч нарын давж заалдах гомдлыг Нийслэлийн шүүх өнөөдөр хянан хэлэлцэнэ. Шүүх хурлыг Г.Алтанчимэг даргалж, АТГ-ын дарга нарын өмгөөлөгчөөр Г.Золжаргал, С.Цэдэндамба, Б.Хишигбаатар, Г.Оюунцэцэг, Ж.Эрдэнэбулган нар оролцоно.
Өнгөрөгч гуравдугаар сарын 22-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон анхан шатны шүүх хурлаас Ч.Сангарагчаад 2.4 жил, АТГ-ын дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт тус бүр хоёр жилийн ял оноосон бол Тамгын газрын дарга Г.Бадарчийг хэрэгт холбогдолгүй гэж үзсэн юм. Тамгын хэлтсийн дарга Г.Бадарчийг хэрэгт холбогдолтой нь нотлогдохгүй байна гэж үзсэн ч давж заалдах шатны шүүх хурлаар хэргийг дахин хэлэлцэнэ. Ч.Сангарагчаа давж заалдах шатны шүүх хуралд өөрийн биеэр оролцохыг хүсэлт тавьсан ч хүсэлтийг одоог хүртэл шийдвэрлээгүй байна.
С.Отгон