Төвийн эрчим хүчний систем хэвийн ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2014.11.17-нд нийтлэгдсэн

Төвийн эрчим хүчний систем хэвийн ажиллаж байна

Эрчим хүчний зохицуулах хорооноос өнгөрсөн сарын цахилгаан эрчим хүчний хэрэглээний дүнг нэгтгэн гаргасан байна. 2014 оны эхний аравдугаар сарын байдлаар цахилгаан эрчим хүчний хэрэглээг нийт долоон дулааны цахилгаан станцын хэмжээгээр 14,54 хувьд хүргэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 0.03 нэгжээр эрчим хүч хэмнэсэн үзүүлэлт болжээ. Харин Төвийн эрчим хүчний системийн таван ДЦС-ын дүнгээр 14.43 хувь буюу жилийн өмнөхтэй харьцуулахад хэмнэлт болон хэтрэлт гараагүй байна.

Өвлийн ид ачааллын үед эрчим хүчний хэрэглээ дээд цэгтээ хүрдэг бөгөөд энэ өвлийн болон ирэх жилүүдэд эрчим хүчний нийлүүлэлт тасралтгүй, хэвийн байх нөхцлийг бүрдүүлсэн талаар салбарынхан хэлж байна.

Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж