Орхон аймагт байрлах “Олимп” баазад гурван долоо хоног гаруй хугацаанд нэгдсэн бэлтгэлд гарсан Монголын олимпийн боксын шигшээ багийнхан маргааш хилийн дээс алхах гэж байна. Ширэн бээлийтнүүд өчигдөр бэлтгэлээсээ бууж, Улаанбаатарт ирсэн бөгөөд энэ сарын 27-нд Хятадын Гүйян хотноо эхлэх “China Open” тэмцээнд оролцохоор маргааш өмнөд хөршийг зорих гэж байна. Энэ сарын 27-ноос зургадугаар сарын 4-ний хооронд болох тус тэмцээн ширэн бээлийтнүүдийн хувьд Азийн аваргын өмнөх гол сорил гэж болно. Тэмцээнээ дуусгаад Монголын боксчид Иорданы нийслэл Амман хотноо зургадугаар сарын 17-27-нд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм. Баг тамирчдыг Гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг ахална.
Ширэн бээлийтнүүддээ амжилт хүсье.
Азийн аваргад оролцох Монголын баг тамирчдын бүрэлдэхүүн:
Ширэн бээлийтнүүддээ амжилт хүсье.
Азийн аваргад оролцох Монголын баг тамирчдын бүрэлдэхүүн:
49 кг: Г.Ариунболд
52 кг: П.Сэрдамба
56 кг: Э.Идэрхүү
60 кг: З.Энхзориг
64 кг: У.Мөнх-Эрдэнэ
69 кг: Ж.Отгонжаргал
75 кг: Т.Чулуунтөмөр
81 кг: С.Эрдэнэбаяр
-91 кг: Х.Мандахнаран
+91 кг: Д.Идэрбат
С.Цэлмэг