”Терминотор”-ыг охин нь уучилжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

”Терминотор”-ыг охин нь уучилжээ

Калифорни мужийн захирагч асан Арнольд Шварценеггерээс гэрлэлтээ
цуцлуулсан Мария Шрайвер  болсон явдлыг мартахын тулд далайн эргээр
зугаалж байгаа бол охин  Катерин аавыгаа уучлахыг хичээн  “Twitter”-т “
Заримдаа хайртай хүнээ эргүүлэн авчрахын тулд өршөөх хэрэгтэй болдог”
гэж бичжээ. Алдарт жүжигчин эхнэрээсээ салах болсон шалтгаан нь арваад жилийн өмнө гэрийн үйлчлэгчтэйгээ учир ургуулсан явдал байсныг илчилсэн нь жинхэнэ бөмбөг тэсрэхтэй адил явдал болсон билээ. Түүгээр ч зогсохгүй өөрийн хууль ёсны хүүтэй чацуу нууц хүүхэд гарч ирсэн нь түүний нэр хүндийг  унагаж, гэр бүлийг нь хэвлэлийн гол бай болгоод байгаа юм. Мария Швайвер хэл амнаас хол байхыг хичээн Малибуд амарч байгаа бөгөөд найз нөхөд нь сэтгэлээр дэмжихийг хичээн хамт байгаа гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж