Хөлбөмбөгийн дэлхийн аваргын алтан дагины эзэн, Германы шигшээ багийн довтлох чиглэлийн хагас хамгаалагч Андрей Шюррле энэ өвлийн солилцоо наймааны цонхоор "Цэнхэрүүд"-ийг орхих магадлалтай байна. 24 настай герман залуугийн хувьд 2013 онд "Байер Леверкузен" клубээс "Челси"-д ирж, түүнээс хойш тэрбээр 54 тоглолтонд 11 гоолыг оруулсан юм.
Гэхдээ энэ улиралд тогтвортой сайн тоглолт үзүүлж чадахгүй байгаа бөгөөд дасгалжуулагч Жозе Моуриньогийн сэтгэлд хүрэхгүй байгаа гэнэ. Харин герман залууг нэлээд хэдэн том багууд сонирхож байгаа бөгөөд үүний дотор "Боруссиа Дортмунд", "Ливерпүүл" зэрэг томчууд багтаа нэгтгэх сонирхолтой байна. "Дортмунд"-ын хувьд түүнд гарааны эрх амлан багтаа нэгтгэх хүсэлтэй байгаа бол "Ливерпүүл" 25 сая фунтийг түүний төлөө зарцуулахад бэлэн байгаа бололтой. Мөн түүнчлэн Английн өөр нэг баг болон "Тоттенхэм" ч түүнийг сонирхож байгаа юм байна.
Б.Хоснамар
Эх сурвалж: www.mminfo.mn