“Их дуулга”-д зодоглох жүдочдын бүрэлдэхүүн тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

“Их дуулга”-д зодоглох жүдочдын бүрэлдэхүүн тодорлоо

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны “Их дуулга” ангилалд багтах Москвагийн олон улсын тэмцээнд зодоглох Монголын баг тамирчдын бүрэлдэхүүн тодорчээ. Чансаа өндөртэй “Их дуулга”-ын дөрвөн цуврал тэмцээн жил бүр болдгийн 2011 оны хоёр дахь нь энэ сарын 28, 29-нд ОХУ-ын нийслэл Москва хотын “Лужники” цэнгэлдэхэд болох юм.

Жүдочдын хувьд цуврал тэмцээнүүдэд оролцож, оноо цуглуулах бөгөөд үүнээс үндэслэн жин жингийн бөхчүүдийн чансааг гаргадаг. Харин чансааны топ 20-д багтсан тамирчид Лондонг зорих эрхтэй учир тэмцээн бүр хариуцлагатай. “Их дуулга”-ын хувьд чансаа өндөр, түрүүлсэн тамирчин 300 оноо авна. Тэмцээний шагналын сан 150 мянган ам.доллар бөгөөд алтан медалийг 5000, мөнгө, хүрэл медалийг 3000 болон 1500 ам.доллар дагалдах юм.

Орхон аймагт байрлах “Олимп” баазад энэ сарын дундуур Өвөр Монголын шигшээ багийн тамирчидтай хоёр долоо хоногийн хугацаанд хамтарсан хийсэн Монголын цагаан өмсгөлтнүүд энэ сарын 26-нд буюу ирэх пүрэв гаригт эх орноосоо мордоно. Багийн бүрэлдэхүүнд эрэгтэй 12, эмэгтэй есөн жүдоч багтсан бөгөөд баг тамирчдыг үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Насантогтох, дасгалжуулагч Х.Болдбаатар нар ахлах ажээ.

Москвагийн “Их дуулга”-д зодоглох Монголын жүдочид:


Эрэгтэй:

60 кг: Д.Төмөрхүлэг, Г.Болдбаатар
66 кг: Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа
73 кг: С.Ням-Очир, Г.Одбаяр
81 кг: Г.Түвшинжаргал, Б.Амбасэлмаа
90 кг: Э.Энхбат
-100 кг: Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн
+100 кг: Б.Сугаржаргал

Эмэгтэй:

48 кг: М.Уранцэцэг
52 кг: М.Бундмаа, Б.Солонго
57 кг: Т.Баттөгс, Д.Сумъяа
63 кг: Ц.Мөнхзаяа, С.Энхзаяа
70 кг: Ц.Наранжаргал
-78 кг: П.Лхамдэгд

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж