Гар утас болон таблетын дэлгэцийг зориулалтын алчуураар арчихгүй бол дэлгэц зурагдах, бүрэн гүйцэд цэвэрлэгдэхгүй байх зэрэг асуудал үүсдэг. Тэгвэл үүнийг шийдэх эрчүүдийн хувьд амархан болжээ.
Учир нь дотор талдаа маш нарийн ширхэг бүхий утсаар хийгдсэн зөөлөн даавуу бүхий оруулгатай зангиа бүтээжээ. Уг зангианы дотор оруулга хэсгээр гар утас болон бусад төхөөрөмжийнхөө дэлгэцийг арчих зориулалттай юм байна.
Уг зангиаг 25 ам.долларын үнээр худалдаалж эхэлжээ.
Т.БИЛГҮҮН