Зиг Зигларын эшлэлүүдийн гайхамшигт ертөнцөөс

Хуучирсан мэдээ: 2014.11.17-нд нийтлэгдсэн

Зиг Зигларын эшлэлүүдийн гайхамшигт ертөнцөөс

Өглөөний 11.30 гэхэд би түүний 4 эшлэлийг уншсан юм. “Марк Твэйний Эффект” хэмээх номонд мөн маш олон ишлэлүүд байдаг.

Би ноён Зиг Зиглар гэдэг хүний тухай энд дурдах гэсэн юм л даа. Үнэндээ би түүний талаар тийм ч сайн мэдэхгүй. Тэр илтгэгч, 40 жилийн турш илтгэл тавьж байгаа бизнесийн зөвлөх гэдгийг нь багахан судалгаа хийж олж мэдсэн юм. Тэрээр Fortune 500-ийн компаниудад ихэвчлэн зөвлөгөө өгдөг байсан бөгөөд 2012 онд 86 насандаа өөд болсон юм. Тэрээр 12 хүүхэдтэй айлын нэг бөгөөд 5 настай байхад нь аав нь өөд болж, ээж нь ганцаараа хүүхдүүдээ өсгөжээ.

Түүний ээж амьдралд нь томоохон нөлөө үзүүлсэн хүн бөгөөд Зиглар ээжийнхээ үзэл бодол, үнэт зүйлсийг хүндэлдэг төдийгүй бүх л амьдралынхаа турш хэрэгжүүлсэн хүн юм. Зиглар коллежоо орхин, галт тогооны хэрэгсэл зардаг байжээ. Тэрээр борлуулалтын салбарын мэдлэгтэй болсныхоо дараа 1970 онд ажлаа орхиж, ихэнх цагаа бусдад урам зориг өгч, идэвхижүүлэх илтгэгч болохоор зориулсан юм.

“See You at the Top” буюу “Оргил дээрээс хар” хэмээх түүний анхны номыг хэвлэлийн 30 гаруй компани хэвлэхээс татгалзаж байсан ч хэвлэсний дараа 250,000 гаруй хувь борлогдож, өнөөг хүртэл хэвлэгдсээр байгаа билээ. Түүнчлэн тэрээр олон арван ном бичсэн бөгөөд түүний бичсэн эшлэлүүд ч өнөөдөр олонд танигдсан юм.

Би олон жилийн турш түүний эшлэлүүдээс уншиж байгаа бөгөөд өөрийнхөө дуртай ишлэлүүдээс орууллаа:

“Өөртөө итгэх итгэл гэдэг бол далайд сэлүүрт завь жолоодохтой адил.”

“Хэрэв та мөрөөдөж чадаж л байгаа бол түүндээ хүрч чадна.”

“Эхлэхийн тулд агуу байх албагүй. Харин агуу болохын тулд эхлэх хэрэгтэй.”

“Урам зориг таны үйлдэлд нөлөөлдөг бол дадал зуршил зорилгодоо хүрэхэд тань тусална..”

“Өнөөдрөөэргэн дурсахад үнэ цэнэтэй болго..”

“Та ялагч байхаар төрсөн. Гэхдээ ялагч байхын тулд түүнийг төлөвлөж, бэлтгэж, ялна гэдэгтээ итгэ..”

“Маш олон хүн өөрөө хийж чадна гэж бодсоноосоо ч илүү хол явчихсан байдаг.”

“Өндөр амжилтанд хүрэхэд замын түгжрэл байдаггүй.”

“Хэрэв та ямар ч зорилгогүй бол амжилтанд хүрч чадахгүй. ”

“Цөөн хэдэн чин сэтгэлийн үгс таны амьдралд нөлөө үзүүлнэ гэж тухайн мөчид боддоггүй.”

“Бүтэлгүйтэл бол зүгээр л үйл явдал. ”

“Зарим хүмүүс гаргасан алдаанаасаа суралцаж болно гэдэгт итгэдэг.”

“Сонирхол биш хандлага амжилтыг тодорхойлдог.”

“Хэр доор унах нь биш хэр өндөрт гарч чадах нь чухал.”

“Шилдэг зүйлсийг хий. Хүрч болох хамгийн муу нөхцөл байдалд бэлтгэ. Тохиолдож байгаа зүйлсийг бодитоор хүлээн ав.”

“Шилдэг хүмүүст байдаг нийтлэг нэг л зүйл бий. Тэр нь эрхэм зорилгоо бүрэн ухамсарлах.”

“Авъяас чадвараар оргилд хүрч чадна. Гэхдээ тэнд удаан байхад зан ааш нөлөөлнө.”

“Бүтэлгүйтлийг өөрийгөө мохоох зүйл биш багшаа болго.”

“Зорилгоо зөв тодорхойлчихсон бол замынхаа хагасыг туулчихсан гэсэн үг.

Өдрийг гайхалтай өнгөрүүлээрэй. Харин таны хувьд?

Зиг Зигларын эшлэлээс таньд таалагддагг уу?

Таны хамгийн дуртай эшлэлүүд ямар ишлэлүүд байдаг вэ?

Хэрэв та үзэгчдэд илтгэл тавьж байсан бол ямар эшлэлээс иш татах байсан бэ?

Эх сурвалж: biznetwork.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж