Чөлөөтийн бүсгүйчүүд Улаан-Үдэд бэлтгэлд гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.05.24-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн бүсгүйчүүд Улаан-Үдэд бэлтгэлд гарчээ

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч З.Дүвчингээр ахлуулсан чөлөөт бөхийн эмэгтэй баг тамирчид ОХУ, Буриадын Биеийн тамир, спортын сайд В.И. Бумбошкины урилгаар Улаан-Үдийг зорьсон билээ. Манай тамирчид тус улсын бүсгүйчүүдтэй хамтарсан бэлтгэл хийхийн хажуугаар ОХУ-ын эмэгтэйчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм. Багийн бүрэлдэхүүнд  48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл, 51 кг-д спортын мастер Э.Даваачимэг, 55 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Номин-Эрдэнэ, С.Бямбацэрэн, 63 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг, 72 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, Гуанжоугийн Азийн наадмын аварга, олон улсын хэмжээний мастер Г.Наранчимэг нар багтжээ.

Мөн эрэгтэйчүүдийн хөнгөн жингийн бөхчүүд ОХУ-д хамтарсан бэлтгэл хийхээр энэ долоо хоногт Саха Якутыг зорих гэж байна. Манай шилдэг бөхчүүдийг Улаан-Үдэд хамтарсан бэлтгэл хийж байгаад тэндхийн тамирчид баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Ялангуяа гавьяат тамирчин О.Бурмааг нэлээд онцолжээ. Учир нь, оросуудын хувьд түүний нэрийг дуудахад хамгийн амархан байсан аж.

Б.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж