Өнөөдөр НБА-гийн талбайд дөрвөн тоглолт боллоо. Өнөөдрийн эхний тоглолт Нью-Иорк Никс талбай дээрээ Денвэр Наггетс багтай тоглолоо.
Тоглолтын эхний үед энэ тэнцүүхэн өрсөлдсөн хоёр баг хоёрдугаар үе эхлэхэд талбайн эздүүд оноогоор тасарч эхэлсэн бөгөөд эсрэг баг нь 8 оноог авсан бол Никс 31 оноог авч, 39-62 харьцаагаар илт илүүрхэж тоглолт 93-109 харьцаагаар талбайн эзэд ялсан байна. Хоёрдугаар үед Наггетсчууд 16 довтолгооныхоо ердөө ганцийг нь амжилттай болгосон нь тэндний ялагдалын гол шалтгаан болжээ. Тус баг нь ялагдснаар энэ улирлыг хоёр хожил, 7 хожигдолтой байгаа бол Никс гурав дахь хожлоо байгуулсан ч найман хожигдолтой байна.
Тус тоглолтод Жи Ар Смит, Кармело Энтони нар тус бүр 28 оноог авсан бол эсрэг багаас Аффало 18 оноог авчээ.
Бусад тоглолтууд
Денвэр Наггетс 93-109 Нью-Иорк Никс
Милоуки Багс 91-84 Миами Хит
Хьюстон Рокетс Оклахома Сити Тандер
Голдэн Стэйт Уорриорс Лос Анжелес Лейкэрс
Ч.БОЛОР