“Нюанс”-ынхан бэлтгэлээ хангажээ

Хуучирсан мэдээ: 2014.11.17-нд нийтлэгдсэн

“Нюанс”-ынхан бэлтгэлээ хангажээ

“Нюанс” хамтлагийн бие даасан GRANADA popera concert маргааш эхэлнэ. Арваннэгдүгээр сарын 18, 19 нд 19.00 цагаас Дуурь бүжгийн эрдмийн театрт тоглох "GRANADA" popera concert-ийн бэлтгэл үндсэндээ хангагджээ. Тус тоглолтын ивээн тэтгэгчээр  ELPA CESAR'S-ийн хамт олон ажиллаж,  тоглолтын хувцсыг иж бүрнээр нь урлаж өгчээ. Мөн энэ удаа Нюансынхан тоглолтын тасалбараа "6С" технологиор хэвлүүлсэн гээд дуулгах сонин ихтэй байна. Тасалбарыг Мөнхийн үсэг групп хэвлэжээ.

Нюанс” хамтлагийнхан 2001 онд УДБЭТ-ын дэргэд хамтлагаа байгуулсан бөгөөд урлагийн томчуудын “элдүүр”-т  багагүй нухлуулсны хувиар багш нарынхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн, хүмүүжилтэй, төлөв даруу залуучууд болон төлөвшжээ. Тайзны соёл хийгээд дуулах ур чадвараар хаана ч гологдоггүй “Нюанс” хамтлаг 2004 онд “Голомт хурайлсан тэнгэрлэг аялгуу”, 2007 онд “NUANS popera concert”, 2008 онд “ISABEL” popera concert, 2009 онд “AMORE” pop-opera, 2010 онд “Angelina” popera concert, 2011 онд “Melody” pop-opera concert, 2011 онд “NUANS 10 th Anniversary” popera concert, 2012 онд “Бид ээждээ хайртай” нэртэй тоглолтуудыг толилуулж ирсэн юм.

Тус хамтлаг өнгөрсөн хоёр жилд ОХУ-ын Эрхүү, Усть Орда, Забайкалский Край, Могойтын район, Агинский район, Кижингинский район, Улаан Үд, Чита хотуудад сар болгон тоглолтоо толилуулсаар ирсэн. Харин энэ удаад “Ньюанс” цоо шинэхэн уран бүтээлүүдээр үзэгч, сонсогчдод бэлэг барина.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж