Питер Кэссиг, 2014 оны гуравдугаар сар.
AP Photo/Courtesy Kassig Family
"Исламын улс" (ИУ) бүлгийн террористууд Америкийн барьцааны хүн 26 настай Питер Кэссигийг цаазласан видео бичлэгийг сүлжээгээр тараасан байна гэж France-Presse дамжуулжээ.
Индиана мужийн оршин суугч Питер Эд Кэссиг 2007 онд Иракт цэргийн алба хаасан ба хэдэн жилийн дараа тэрээр Ливан дахь Сирийн дүрвэгсэдэд туслахаар очоод ИУ-ын дайчдад баригдан барьцаалагджээ. Эцэг, эхийнх нь ярьснаар тэр олзонд байхдаа исламын шашинд ороод Абдул-Рахман нэр авсан гэнэ.
Кэссиг террористуудад цаазлагдсан гурав дахь америк хүн болж байна. Өмнө нь террористууд Америкийн сэтгүүлчид Жеймс Фоули, Стивен Сотлофф нарыг цаазалсан юм. Мөн тэд Британийн иргэд Алан Хеннинг, Дэвид Хэйнс, франц Эрве Гурдель нарыг цаазалжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР