Тасалгааны цэцэг болон ургамал нь өсөлт ба тайван үе гэсэн хоёр үетэй ургадаг байна. Жилийн дөрвөн улиралд цэцэг өөр өөр арчилгаа шаарддаг аж.
Цэцэг болон ургамал сонирхогчид ургамлыг тайван байгаа үед нь усалж, арчлах хэрэгтэй талаар мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь энэ үе нь голдуу намар, өвөл тохиолддог болохоор бордоо хэрэглэх нь хортой байдаг аж. Өвөл тайван байдалд ордог цэцгийг 3-9 cap дуустал, эвөл цэцэглэдэг, угсраа кактус, цикламен зэрэг цэцгийг наймдугаар сарын сүүл, есдүгээр сараас эхлэн борддог байна. Ингээд өвлийн улиралд тасалгааны цэцэг, ургамлыг хэрхэн арчлах аргачлалаас хүргэж байна. Цэцэг болон ургамлыг цэвэр, тоосгүй байлгах нь зүйтэй. Долоо хоногт 1-2 удаа тогтмол усалж, хатсан навчийг түүж байгаарай. Зуны улиралд наран талын цонхны тавцан дээрх цэцгийг хэт халахаас хамгаалж сүүдрэвч хийж өгдөг бол өвөл ингэх хэрэггүй.
Усалгаа
Цэцгийг ургуулахад зөв усалгаа маш чухал. Жижиг цорготой шүршүүрээр ургамлын навчинд ус хүргэхгүйгээр болгоомжтой шүршиж, цас борооны усыг бүлээсгэж цэцгээ усалбал цэцгийг хурдан ургахад сайн нөлөөлдөг байна.
Хүйтэн ус нь цэцгийн хөрсийг ургуулахгүй муутгадаг тул аль болох тасалгааны температураас 1-2 хэмийн дулаан усаар усалж, хавар, намрын цагт цэцгээ өглөө услах хэрэгтэй. Крантны усаар цэцэг услахдаа усаа саванд хийж хонуулаад дээр нь буцалсан ус хийвэл тохиромжтой. Цэцгийнхээ өнгөн давхарга хатаж эхлэх үед нь хоёр хоногийн зайтайгаар хөрс шороог дэвттэл, ёроолд нь ус тунатал ихээр услах нь сайн байдаг байна.
Цэцгийн бордоо тэжээл
Тасалгааны ургамлын ургах хөрс бага тул амархан мууддаг. Иймд байнгын бордоо тэжээл шаарддаг ч хэмжээнээс хэтэрсэн тэжээл цэцэг ургамалд хортой нөлөө үзүүлнэ.
Бордоог усалсны дараа 40-50 минут болоод хоёр долоо хоногт нэг удаа бордох нь тохиромжтой. Өндөгний нунтагласан хальсыг дэвтээсэн ус тасалгааны ургамалд сайн тэжээл болдог. Мөн мах угаасан ус сайн тэжээл болдог. Өвөл цэцгийг бордож болохгүй. Харин өвөл цэцэглэдэг цэцгийг бордож болдог байна.
Цэцэг үржүүлэн тарих
Цэцгийг олон аргаар үржүүлэн тарьж болдог.
Мөчрөөр үрслэх:
4-5 үеийн доогуур ишнээс нь тайрч усанд хийнэ. Уг мөчрийн 1/3 нь усанд байх хэрэгтэй. Усны хатуулгийг арилгахын тулд усыг нэг өдөр сойно. Тиймээс үндэслүүлж байгаа цэцгийнхээ усыг өдөр бүр солих шаардлагагүй. Бага багаар ус нэмж болно. Энэ ургамлаа гэрэлтэй буюу дулаан газар байлгавал 34 долоо хоногийн дараа иш нь бүдүүрч ирээд үндэс нь гарч эхэлдэг. Энэ үед нь шороонд суулгаарай.
Навчаар ургуулдаг ургамлаас нэлээд дэлгэрсэн нь узумбурын нил ягаан цэцэг глоксини, бугони, иримуд юм. Боловсорч гүйцсэн навчийг 34 см урт иштэй тайрч усанд хийж, дээгүүр нь юмаар бүрж орхино. Уг цэцгийг салхилхуулж усыг нэмбэл сайн. Үндэслээд хоёр см болмогц шороонд суулгана.
Цэцгийн ишнээс 3-8 см урттайгаар хайчилж аваад доод хэсэгт нь байгаа навчийг авч хаяна. Харин дээд тальш том навчийгхагас болгон хайчлах нь уурших талбайг бага болгоно. Төмөр буюу хувацар сав авч ёроолд нь хэд хэдэн нүх гаргаад жижиг чулуу буюу модны нүүрс дэвсээд дээр нь чийглэг зөөлөн хөрс нэмээд үндэслүүлэх гэж буй мөчрөө суулган элсээр бүрхэж услаарай.Ингээд шинэ суулгасан ишээ шилээр хөмөрч хаагаад гэрэлтэй дулаан газар тавиад хааяа усална. Хэрэв шинэ навч гарах юм бол цэцэг ургаж эхлэхийн тэмдэг. Гэрийн нөхцөлд ургуулсан цэцэг илүү тэвчээртэй өвдөх нь бага байдаг. Элбэг тохиолддог өвчин түгээгч нь жижиг наадмал хорхой болох ногооны бөөс. Энэ бөөс нь ургалтын шим шүүсийг сорсноор навч мушгирч, хатаж, нахиа нь махийж тахийдаг. Энэ бөөс нь халуухан, гандуухан зун ихээхэн үржиж 15 үе хүртлээ өсдөг. Гэрийн нөхцөлд сармисны ханд, сонгины ханд, тахианы чанамал, савантай усаар хорхойтсон ургамлыг угааж шүрших буюу арчиж цэвэрлэдэг.
Цэцэгчин эзэгтэй эдгээр зааврын дагуу цэцэг ургамлаа арчилж, өөрийн амьдралд хэрэгжүүлбал тасалгааны цэцэг тань маш сайхан ургах болно. Та туршаад үзээрэй.
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин.