Валерий Матыцин/ТАСС
Хүмүүнлэгийн тусламж ачсан Оросын Онцгой байдлын яамны цуваа Луганск, Донецк мужуудад тусламж хүргээд Ростов мужид эргэн ирлээ.
Онцгой байдлын яамны Хямралын байдлын удирдлагын үндэсний төвийн орлогч Олег Вороновын хэлснээр, Луганск хотод 20 ачааны машин 100 тонн ачаа хүргэсэн байна. Уг цуваа нь шатахуун ба шатах, тослох материал хүргэжээ.
Донецк хотод 50 машин 350 тонн тусламж хүргэсэн. Нийтдээ 70 ачааны машин хоёр цуваа болон 450 тонн тусламжийг хүргэсэн байна.
Ш.МЯГМАР