"Карибын Тэнгисийн дээрэмчин" киноны дөрөв дэх цуврал болох “Pirates of the Caribbean: On Stranger Tides” кино нь энэ сарын 20-нд албан ёсоор АНУ-д нээлтээ хийсэн. Тус кино нь нээлтээ хийсэн даруйд АНУ, Канадын кино театруудад ашиг орлогоороо тэргүүлж эхлээд байна. Одоогоор 346.4 сая ам долларын ашиг олоод байгаа аж. Ахмад Jack Sparrow-ийн адал явдлын үргэлжлэл болсон энэхүү киног Америкийн найруулагч Rob Marshall найруулж, Johnny Depp, Penelope Cruz, Ian McShane, Geoffrey Rush, Kevin McNally, Astrid Berges-Frisbey, Sam Claflin, Stephen Graham, Gemma Ward, Richard Griffiths нарын жүжигчид гол дүрд нь тогложээ.
Тэгвэл тус кино нь тун удахгүй Монголчуудын хүртээл болох гэнэ. Учир нь “Өргөө” кино театрын хамт олон ирэх зургадугаар сарын 9-нөөс эхлэн “Карибийн тэнгисийн дээрэмчин” дөрөв дэх цувралыг албан ёсоор гаргахаар болжээ.
М.Дөл