“Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд Монголын хөгжмийн урлагт Монгол поп хэмээх шинэ урсгалыг гаргаж ирж байгаа. Тэрбээр энэ ажлынхаа хүрээнд өөрийнхөө “Монгол поп” цомгийг худалдаанд гаргаад байгаа аж. Тэгвэл энэхүү урсгалаа үзэгчдэд танилцуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Тэрбээр ирэх наймдугаар сарын сүүлээр тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа сурагтай. Хараахан тоглолтын тов гараагүй байгаа хэдий ч хэдийнэ бэлтгэлдээ орсон гэнэ шүү. Сонирхуулахад түүний “Монгол поп” цомогт багтсан “Амьдрал дуул гэлээ” дууны клипээ ирэх долоо хоногт телевизээр цацах юм билээ.
М.Урин