Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн маргааш эхэлнэ. Зөвлөгөөн энэ сарын 20-ныг хүртэл үргэжлэх бөгөөд аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорууд болон тэдний орлогч зэрэг 80 гаруй удирдах ажилтан оролцоно. Энэхүү зөвлөгөөний үеэр прокурорын байгууллагын удирдлагууд шат шатны прокурорын ажлын мэдээлэлтэй танилцаж, үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгөх ажээ.
Зөвлөгөөний үеэр УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат, УЕП-ын туслах, Тамгын газрын дарга Б.Үнэнбат, УЕП-ын туслах Ё.Сагсай, Ц.Мөнхбат нар шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд прокурорын байгууллагаас анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгөх аж.
М.ЯЛАЛТ