Австралид нийтийн тээврийн түр журам мөрдөнө

Хуучирсан мэдээ: 2014.11.15-нд нийтлэгдсэн

Австралид нийтийн тээврийн түр журам мөрдөнө

Австралийн Бринсбен хотноо өнөөдөр “Их 20" саммит эхэллээ. Саммит эхлэхийн өмнө  Австралийн нисэх хүчний онгоцнууд хотын дээгүүр сургуулийн нислэг хийжээ. Түүнчлэн нийтийн тээврийнхэндээ түр хугацааны шинэ журам мөрдүүлж эхлээд байна.

Нийтийн тээврийнхэн долоо хоногийн хугацаанд ердийн маршрутаар явахгүй, түүний оронд саммитийн гол байгууламжууд болох Брисбенийн захаар байрласан түр зогсоолуудаас зорчигчдыг тээвэрлэх юм байна. Харин хотын төвийн бүсэд очих ёстой хүмүүс тусгай тээврийн хэрэгслээр,  эсвэл хязгаарлалтын цэгүүдээр дамжин тусгай үнэмлэхээр нэвтэрч болох гэнэ.

 

Австралийн ерөнхий сайд Тони Абботт. ИТАР-ТАСС/EPA/WILL OLIVER

 

Зохион байгуулагчдын ярьж буйгаар Брисбений саммитийн албан ёсны төлөөлөгчийн бүрэлдэхүүнд 5 мянга гаруй хүн ирэх бөгөөд ойролцоогоор 2,3 мянган сэтгүүлч үйл явдлыг сурвалжлах гэнэ.

Австралийн бусад мужуудаас ирсэн нийт 6000 гаруй цагдаа энэ үеэр хамгаалалтад гарах бөгөөд Шинэ Зеландын 200 цагдаа тэдэнд хүч нэмэх аж.  Түүнчлэн хотод  наад зах нь 900 цэрэг байрлаж, хотын ойролцоо 1000 цэрэг харуул хамгаалалтад үүрэг гүйцэтгэнэ. 

Хууль журам сахиулагчдад амралтын өдрүүдэд жагсаал хийхээр төлөвлөсөөн эсэргүүцэгчид төвөг удаж магадгүй. "Бид жагсаал зохион байгуулагчидтай холбоотой байгаа. Тайван жагсаал хийнэ  гэсэн  баталгааг бид тэднээс авсан” гэж Квинсленд цагдаагийн төлөөлөгч мэдэгджээ. Сануулахад, “G20 саммитийн аюулгүй байдлын тухай” хууль хэрэгжиж эхэлснээр саммитийн байгууламжууд байрлах бүсэд цагдаагийнхан ямар ч хүнд үзлэг хийх эрхтэй болсон юм.

Брисбен нь Австралийн гурав дахь том хот бөгөөд 2,2 сая хүн амтай, зүүн хойд нутгийн Квинсленд  мужийн нийслэл юм. Мужийн эрх баригчид энэ баасан гаригийг амралтын өдөр болгон зарласан байна.

Брисбен хотын мэр Грэм Квирк, ойрын өдрүүдэд  хотод “хязгаарлалттай” зарим нэг таагүй байдалтай байж магадгүйг хэлээд гэхдээ тэдэнд хандан хотыг хүнгүй мэт сэтгэгдэл төрүүлэхгүй байлгахын үүднээс хотын төвөөрөө очихдоо хязгаарлалт хийсний хэрэггүй хэмээн тэр уриалсан байлаа.

AP Photo/Sergei Karpukhin

 

“Их хорийн” бүрэлдэхүүнд:  Аргентин, Австрали, Бразили, Их Британи, Герман, ЕХ, Энэтхэг, Индонези, Итали, Канад, Хятад, Мексик, Орос, Саудын  Араб, АНУ, Турк, Франц, ӨАБНУ, Өмнөд Солонгос, Япон орж байна. Саммитад  оролцож байгаа лидерүүдийн ихэнх нь засч сэлбэгдээгүй буудлуудад байрлах гэнэ. Австралийн хэвлэлийн мэдээгээр, Оросын ерөнхийлөгч Владимир Путин “Хилтон” буудалд, Германы канцлер Ангела Меркель "Фоур Поинтс" буудалд, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама "Мэрриотт" буудалд, Энэтхэгийн ерөнхий сайд Наредра Моди, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд нар "Софител" хуваан байрлах ажээ. Тэндээс арай цааш байх "Рижис" буудалд саммитийн эзэн Тони Абботтт буух гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж