Номин ногоон өнгийг танд санал болгож байна. Ийм өнгийн хувцастай бол та жийнсэн өмд, богино арьсан хүрэмтэй байсан ч хүлээн авалтад очиж болно!
Christian Sirano. fotoimedia / IMAXtree
Ногоон номин, хашногоон өнгө энэ улирлын загварын өнгөний гол чиг хандлагын нэг болж байна. Jil Sander, Dries Van Noten, Alberta Ferretti, Proenza Schouler, Escada, Blumarine зэрэг загварын алдартай орднууд номин өнгийг өөрсдийн намар,өвлийн цуглуулгадаа онцолжээ.
Яагаад номин гэж… Үүнд гайхах зүйл байхгүй л дээ. Жил бүр загварын тайзнаа сонгодог өнгө байр сууриа хадгалсаар байдаг. Харин бид ямар нэгэн өнгөнд анхаарлаа хандуулж, бусдыг бүдэгрүүлдэг. Энэ удаа алдартай дизайнерууд илүү дутуу зүйлгүй, баримал шиг хэв маягийг сонгож, түүнийгээ номин ногоон өнгөөр “буджээ”.
Онцболбол, өдөр тутмын загварын хувцсанд саарал, ногооныг агуулсан арсеникум гэх өнгө ноёлж байна. Мэдээж та аксессуаруудаа номин эсвэл хар өнгөтэйг сонгох нь илүү зохицолтой. Номин намар, номин "өнгө"-тэй өвөлд урьж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР