Монголын Физикийн Нийгэмлэг, Шинжлэх ухааны Академийн Физик Технологийн хүрээлэн хамтран “ФИЗИКЧДИЙН ҮНДЭСНИЙ II ФОРУМ”-ыг энэ сарын 15-ны өдөр МУИС-ийн хичээлийн 1-р байрны 310 тоотод 11.00 цагаас зохион байгуулахаар болжээ. Тус хурлаар “Шинжлэх ухааны төрөөс баримтлах бодлого”, “Физикийн боловсрол”, “Онолын физик ба их энергийн физик”, “Хатуу биеийн физик”, “Одон орон, геофизик”, “Электроник, Сэргээгдэх эрчим хүч”, “Цөмийн физик, технологи”, “Биофизик”, “Оптик спектр судлал” зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэх ажээ.
Харин хурлын төгсгөлд форумд оролцогчдоос ирүүлсэн саналыг нэгтгэн санал зөвлөмж боловсруулан гаргах юм байна.
Т.ДАРХАН