Монгол залуу Азийн загварын топ гэрэл зурагчин болжээ

Хуучирсан мэдээ: 2014.11.14-нд нийтлэгдсэн

Монгол залуу Азийн загварын топ гэрэл зурагчин болжээ

“Asian Fashion Association”-иас жил бүрийн намар зохион байгуулдаг Азийн загварын ертөнцийн шилдгүүдийг тодруулах уламжлалт “Fashion Asia Awards” ёслолыг энэ жил БНХАУ-ын Чунчинь хотод энэ сарын 2-6-ны хооронд зохион байгуулжээ. Ази тивийн 14 орны хувцас загварын мэргэжилтнүүд оролцжээ.

“Fashion Asia Awards” нь загвар зохион бүтээгч, загвар өмсөгч, гэрэл зурагчин, стилист зэрэг нийт 13 төрөлд ТОП 5-ыг тодруулж, тэдгээр нэр дэвшигчид дундаасаа оны шилдгийг шалгаруулан өргөмжилдөг аж. Энэ жилийн тухайд Монгол улсаас Оны шилдэг загвар зохион бүтээгч /Ч.Мишээл//Pert a porte/, Оны шилдэг стилист/Б.Золжаргал/, Оны шилдэг загварын гэрэл зурагчин /Ж.Батсайхан/, Оны шилдэг эрэгтэй загвар өмсөгч /О.Амгаланбаатар/, Оны шилдэг загварлаг хөтлөгч/Х.Болорбат/ зэрэг нийт 5 төрөлд нэр дэвшиж, IC Creative Division студийн гэрэл зурагчин Ж.Батсайхан төрөлдөө тэргүүлэн, Азийн загварын ТОП гэрэл зурагчин гэх нэр төртэй шагналын эзэн болжээ.

Дашрамд дурьдахад “Asian Fashion Association”-ийн үндэсний захирал Э.Золзаяа энэ наадмын анхны шагналыг Оны шилдэг загварлаг хөтлөгч төрөлд тэргүүлэн хүртэж байсан бол өнгөрсөн жил Оны шилдэг стилист, Оны шилдэг загвар зохион бүтээгч төрөлд Монголчууд шагнал хүртэж байжээ.

Т.ДАРХАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж