Хойд Америк дахь ашиг орлогыг тооцохгүй бол найруулагч Роб Маршаллын уг бүтээл нээлтээ хийсний дараах гурав хоногт 256.3 сая ам.долларын ашиг олж, 2009 онд нээлтээ хийсэн “Харри Поттер буюу Хагас цуст ханхүү” киноны амжилтыг эвдсэн байна. “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны өмнөх хоёр анги ийм ашиг олж байгаагүй билээ. “Dead Man"s Chest” 2006 онд 135.6 сая ам.долларын ашиг авчирч байсан бол “World"s End” 114.7 сая ам.долларын ашиг олж байжээ. Инээдмийн “Bridesmaids” АНУ болон Канадад 21 сая ам.долларын ашиг олсноор удаалж буй бол өнгөрсөн долоо хоногийн шилдгээр шалгарсан “Thor” 15.5 сая долларын ашигтайгаар “Box Office”-ын гуравдугаарт бичигдэж байна.
“Карибын дээрэмчид” ашгаараа тэргүүлж байна
Шинэ “Карибын тэнгисийн дээрэмчид” кино нээлтээ хийсэн даруйд АНУ, Канадын кино театруудад ашиг орлогоороо тэргүүлж эхэллээ. Жүжигчин Жонни Депп, Пенелопе Крус, Ян МакШейн нарын гол дүрд нь тоглосон уг 3D кино нээлтээ хийснээс хойш нийт 346.4 сая ам долларын ашиг олоод байна.
Н.Энх