Хатуу үгсийг харамгүй урсгадаг уран бүтээлч бол яахын аргагүй Реппер Gee. Тэрээр өөрийн бие даасан тоглолтоо өнөөдөр “UB palace”-ын их танхимд 19.00 цагт хийнэ. Реппер Gee-ийн энэ удаагийн тоглолт ашиг харж хийгээгүй гэдгээрээ олны анхаарлыг ихээхэн татаад байгаа.
Тэрээр Зардлыг хуваах нь үзэгчдийн суудал тэнцүү тоглолтын тасалбарын үнэ гэсэн томъёог гаргаж тасалбарынхаа үнийг тогтоожээ. Түүний тоглолтын зардал 28 сая 20 мянган төгрөг болж байгаа бөгөөд харин тасалбарын үнэ 18,680 төгрөг юм байна. Чамгүй хугацаанд чимээгүй байсан уран бүтээлч тоглолтондоо өөрийн “гал хамууд” болох “Click click boom”-ын залуустайгаа хамтран тоглох ажээ.
Э.ТЭКҮ