Сенаторууд лидерээ сонгов

Хуучирсан мэдээ: 2014.11.14-нд нийтлэгдсэн

Сенаторууд лидерээ сонгов

 

АНУ-ын Конгрессийн завсрын гэх сонгуулиар Бүгд найрамдах намынхан сенатад олонх болсон учраас нэгдүгээр сард сенат ажлаа эхлэнгүүт түүнийг Бүгд найрамдах намын сенатор Митч Макконнелл толгойлно. Одооны лидер Ардчилсан намын Гарри Рид нь цөөнхийн лидер болох гэнэ.

 

Макконнелл бараг 30 жилийн турш Сенатад Кентукки мужийг төлөөлөн сууж байв. Олонхийн лидер болсны хувьд тэрээр Конгрессийн дээд танхмын өдрийн дэгийг Обамагийн ерөнхийлөгчөөр ажиллах сүүлийн хоёр жилд нь тодорхойлж байх юм.

 

Рид нь Сенатад 1987 оноос хойш Невада мужийг төлөөлөн сууж байгаа бөгөөд Ардчилсан намын олонхийн лидерээр 2004 онд сонгогдсон байлаа.  Бүгд найрамдах нам Конгрессийн Доод танхимд олонх бөгөөд танхмын спикер нь Огайо мужийн конгрессмен Жон Бейнер юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж