Дуучин Бейонсе “аалзны тор”-оор хувцаслав

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Дуучин Бейонсе “аалзны тор”-оор хувцаслав

Дуучин Бейонсе өчигдөр “Billboard Music Awards”  хөгжмийн наадамд
ирэхдээ аалзны тор мэт төмөр торон даашинзаар гоёж олныг алмайруулж
орхижээ.

Төмөр цацаг унжлага бүхий түүний даашинз жин нэмж
байгаадаа эмзэглэдэг бүсгүйн сонголт яавч биш гэж фэнүүд нь ярьжээ. 
Destiny`s child охидын хамтлагаас  гараагаа эхэлсэн 29 настай дуучин
бүсгүй соло карьер  хөөсөн нь түүнийг амжилтад хүргэсэн билээ.  Лас
Вегас хотын “MGM Grand Garden Arena” концертын талбайд болсон “Billboard
Music Awards”-ын үеэр дуучин шинэ цомгийнхоо “Run The World” дууг
дуулсан байна. Грэммийн 16 шагнал хүртсэн дуучин Бейонсе өчигдөр
“Billboard Music Awards” –ын Billboard  Millennium Artist цолыг хүртсэн
байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж