“Н.Алтанхуяг санал оруулах л эрхтэй“

Хуучирсан мэдээ: 2014.11.14-нд нийтлэгдсэн

“Н.Алтанхуяг санал оруулах л эрхтэй“

АН-ын бүлэг  Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг дэвшүүлэхээр  болсон. Энэ шийдвэрийн дараа АН-ын Хяналтын Ерөнхий хорооноос “Бүлэг нэр дэвшүүлэх асуудлыг шийдэхгүй, ҮЗХ-ны тогтоолыг хуралдаан даргалагч нар зассан” гэж мэдээлээд байгаа. Харин АН-ын дарга Н.Алтанхуяг Засгийн газрыг огцруулахыг дэмжиж санал өгсөн нэг ч хүнийг сайдад дэвшүүлэхийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн.

Энэ асуудлаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.

-Бүлэг Ерөнхий сайдын асуудлыг шийдсэн нь буруу. ҮЗХ-ны тогтоолыг зөрчсөн гэх мэдээлэл гарч байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Бүлэг хууль зөрчсөн ямар ч асуудал байхгүй. АН-ын дарга Ерөнхий сайдад хэн нэгнийг санал болгох эрхтэй. Түүнээс бүлгээс  дэмжигдсэн хүнийг дэмжихгүй, заавал намын  дарга дэмжсэн хүнийг дэвшүүлнэ  гэж  байх ёсгүй.

-Р.Амаржаргалыг  ҮЗХ-оор дэмжих  үү?

-Улс орны эрх ашиг, төрийн ажлаа урагшлуулах үүднээс ҮЗХ-ны гишүүд Р.Амаржаргалыг  дэмжинэ гэж итгэж байгаа.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж