Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр 21.30 цагаас UBS телевизээр шууд нэвтрүүлэгт оролцоно. Тус телевизээс санаачлан зохион байгуулж буй “Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогчид төрийн тэргүүнтэй уулзах удаа дараагийн хүсэлтийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авсан нь энэ юм. Улс төр, нийгэм, эдийн засгийн амьдрал хурцадмал байгаа энэ үед Ерөнхийлөгчийн оролцох шууд нэвтрүүлэг олны анхаарлын төвд болох нь зайлшгүй. Улс төр судлаач, ажиглагчид Ерөнхийлөгчийн залуустай хийх энэ удаагийн нээлттэй шууд ярилцлагыг цаг үеийн асуудлаар төрийн тэргүүний байр суурийг сонсох боломж хэмээн харж байна.
Г.НАРАН