УИХ-ын дарга З.Энхболд твиттер хуудсаараа дамжуулан Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлэхээ зарлаад удаагүй байна.
Ерөнхий сайдыг тодруулах их маргаан дундуур дээрх мэдээлэл цацагдсан нь Ардчилсан намынхныг ч цочоосон нь дамжиггүй биз. Улстөрчид дундаа хамгийн хатуу яхирт тооцогддог түүнийг намын дарга болчих вий гэдгээс яс нь хавтайх улстөрчид цөөнгүй л байгаа болов уу. Гол нь “Шонхор” фракци Үндэсний зөвлөлдөх хороон дотроо төдий л олон массыг хамрах гишүүдтэй биш. Энэ удаагийн Ерөнхий сайдыг тодруулах Үндэсний зөвлөлдөх хорооны хуралд Р.Амаржаргал гишүүнийг гаргаж ирэхэд тус фракци хүч хаяж, дараа нь МҮДН болон бусад фракцийн дэмжлэгийг хүлээдэггүй л бол “шаанс” бага гэсэн үг л дээ. Гол нь түүний тэмцэгч чанар нь нам доторх карьерыг нь өсгөж мэдэшгүй гэх. Монголын улстөрчдийн дийлэнх нь гол төлөв хурган даргын суудлаас ажлын гараагаа эхлүүлсэн байдаг бол УИХ-ын дарга З.Энхболд монтёроос ажлаа эхлүүлсэн юм байна. Одоо тэр Ардчилсан намын даргад зүтгэлээ.
Г.ШАРХҮҮ