УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нар өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан дууссаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Тэд 2015 оны төсвийн хуулиар мэдээлэл өгөх бололтой. Хуульд зааснаар УИХ ирэх оны төсвийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах ёстой. Одоогийн байдлаар төсвийн төсөл гуравдугаар хэлэлцүүлгийг хүлээж буй.
УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлуулахдаа “Маргааш /өнөөдөр/ УИХ ирэх оны төсвийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийнэ” хэмээн мэдэгдсэн. Мөн өнөөдөр хэвлэлийн хурал зарласан нь УИХ өнөөдөр шахуу хуралдаж, 2015 оны төсвийг баталж мэдэхээр байна.
Г.ДАРЬ