Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин Уэльс залуу Гарет Бейлийг багаа солино гэх цуурхал сүүлийн үед маш ихээр гарч байгаа билээ. Өнгөрсөн жил "Реал Мадрид"-ын хамтаар Аваргуудын лиг, Испанийн эзэн хааны цомыг өргөн, 44 тоглолтод 22 гоол оруулан гайхалтай амжилтыг үзүүлсэн ч харамсалтай нь энэ улиралд төдийлөн сайн тоглохгүй байгаа учир эргэн Премьер лиг рүү явахыг хүсч байгаа хэмээн хэвлэлийн хуудсуудаар гарах болсон.
Мөн түүнийг Английн алдарт "Манчестер Юнайтед" клуб Уэльс залуугийн төлөө хангалттай мөнгө төлөх боломжтой хэмээж байсан ч энэхүү яриаг түүний агент үгүйсгэсэн байна. Тэрбээр, "Бейл эргэн Англи руу буцахыг хүсч байгаа гэдэг огт үндэслэлгүй зүйл. Тэр "Реал"-ын өмсгөлийг өмсч байгаадаа баяртай байгаа. Мадридад бүх зүйл сайхан байна, мөн "Юнайтед" руу явна гэх мэт яриа зүгээр л цуу яриа төдий зүйл" хэмээн ярьжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn