“Зүрхээр наадагч” орон нутгийн үзэгчдэд хүрнэ

Хуучирсан мэдээ: 2014.11.14-нд нийтлэгдсэн

“Зүрхээр наадагч” орон нутгийн үзэгчдэд хүрнэ

“Хувьсал” продакшны анхны дэлгэцийн бүтээл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино сонирхогчдын дунд чамгүй шуугиан дэгдээж хоёр сарын турш үзэгчдийн хүртээл болсон. Тэгвэл тэдний хоёр дахь дэлгэцийн бүтээл “Зүрхээр наадагч” есдүгээр сарын 5-нд “Тэнгис” кино театрт нээлтээ хийж Улаанбаатар хотын үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээ авсан билээ.

Харин “Хувьсал” продакшныхан энэ удаад өөрсдийн хоёр дахь бүтээлээ орон нутгийн кино сонирхогчдод хүргэж байгаа гэнэ. “Зүрхээр наадагч” дэлгэцийн бүтээл арваннэгдүгээр сарын 19, 20-нд Дархан, Сүхбаатар аймгуудад гарах юм байна. Өмнө нь “Зүрхээр наадагч” кино Эрдэнэт хотод зочилж “Хувьсал”-ынхан ч бүрэн бүрэлдэхүүнээрээ Эрдэнэт хотын үзэгчидтэй уулзсан юм.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж