МҮБХ-ноос зөвлөмж гаргажээ

Хуучирсан мэдээ: 2014.11.14-нд нийтлэгдсэн

МҮБХ-ноос зөвлөмж гаргажээ

2014 оны Үндэсний их баяр наадмаар Говь-Алтай, Хөвсгөл аймагт 512 бөх барилдуулсан нь “Үндэсний их баяр наадмын тухай” Монгол улсын хууль, “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийг зөрчсөн гэж үзэн, МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаас уг наадамд шөвгөрч шинээр цол чимэг авсан бөхчүүдийн энэ наадамд үзүүлсэн амжилтыг эрэмбэ гаргахдаа тооцохгүй байхаар шийдвэрлэсэн болно.

МҮБХ-ны энэхүү шийдвэрт зарим бөхчүүд гомдол гарган шүүхэд хандсан байна. Аливаа маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь Монгол Улсын иргэнд хуулиар олгосон эрх юм.

Иймд асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр ийн хандаж байгааг МҮБХ хууль ёсны асуудал гэж хүлээн авч байна. Харин дээр дурьдсан наадамд барилдаж, шөвгөрөн шинээр цол, чимэг авсан бөхчүүд барилдахгүй байгаа нь өөрсдөд нь хохиролтой үйлдэл болж байна.

Иймээс асуудлыг шүүхээр эцэслэн шийдэгдтэл цаашид амжилттай барилдах нөхцлийг хангах үүднээс дээрх наадмуудад шинээр цол чимэг авсан бөхчүүдийг хуучин цол эрэмбээрээ барилдаж, бэлтгэл сургуулилтаа чамбайруулахыг зөвлөж байна.  

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж