УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар 2015 оны төсвийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэх явцад шаардлагагүй орон тоог цомхотгох санал дэмжигдсэн. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын бүх шатанд дэд дарга, орлогч дарга, даргын зөвлөх албан тушаалтай 345 хүнийг цомхотгохоор болсон. Өнөөдрийн байдлаар аймаг, сумдын Засаг дарга, зарим агентлагийн дарга нар хоёр орлогчтой ажиллаж байгааг нэг болгон бууруулах, нийслэлийн Засаг даргын дөрвөн орлогчийг хоёр болгохоор УИХ-ын гишүүд санал нэгдсэн. Мөн яам агентлагийн Тэргүүн дэд дарга нарыг ирэх оны эхнээс өөр ажилд шилжүүлэхээр болжээ.
С.ОТГОН