Тайландын Бангкок хотод долоон хоног үргэлжилсэн пара байт харвааны Азийн цомын тэмцээн өндөрлөжээ. Манай тамирчид энэ удаагийн тэмцээнийг нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттайгаар дуусгалаа. Эрэгтэйчүүдийн хувийн харваанд мөнгөн медаль хүртээд байсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав багийн холимог харвааны төрөлд алтан медаль хүртэж, Тайландад төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. Тайланд, Лаост хоёр сар гаруйн хугацаанд бэлтгэл сургуулилт хийсэн манай байтынхан өнөөдөр эх орондоо ирэх ажээ.
Б.Зул