Талбайн теннисний эрэгтэйчүүдийн оны шилдгийг тодруулах "ATP World Tour" тэмцээн Английн Лондон хотноо үргэлжилж байна. Нийт 6,5 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний "В" хэсгээс Швейцарийн Рожер Федерер, Японы Кей Нишикори нар хагас шигшээд шалгарлаа. Пүрэв гаригийн шөнө болсон энэ хэсгийн сүүлийн тоглолтод Швейцарийн Рожер Федерер Их Британы Энди Маррейг 6:0, 6:1-ээр хоёр үеийн турш хожсоноор гурав дахь хожлоо авч хэсгээ 100 хувийн хожилтой тэргүүллээ.
Мөн энэ хэсгээс Японы Кей Нишикори шалгарч чадлаа. Тэрээр өчигдөр Испаний Дэвид Феррерийг 4:6, 6:4, 6:1-ээр хожсоноор хоёр дахь хожлоо авч, хагас шигшээд шалгарлаа.
"В" хэсэг: (11.13)
Швейцарийн Рожер Федерер(2)-Британы Энди Маррей(5) 6-0, 6-1
Японы Кей Нишикори(4) – Испаний Дэвид Феррер(9) 4:6, 6:4, 6:1
Өнөөдөр "А" хэсгийн сүүлийн тоглолт болж, хагас шигшээд өрсөлдөх хоёр теннисчин тодорно. Энэ өдөр Сербийн Новак Жокович-Чехийн Томаш Бердых(7), Стан Вавринка-Хорватын Марин Чилич нар тоглох юм. Жокович эхний хоёр тоглолтод хожсон бол Стан Вавринка, Чехийн Томаш Бердых нар нэг хожил авчээ.
Ч.БОЛОР